2024 оны 02 дугаар сард “Чингис хаан групп” ХХК-ийн урилгаар Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны удирдагчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж “Чингис хаан групп” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллах талаар хэлэлцээр хийлээ.
Мөн Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд, Боомтын сайд, Байгаль орчны дэд сайд нартай албан уулзалт хийж Байтаг – Улиастай боомтыг байнгын ажиллагаатай болгох, боомтуудыг төмөр зам болон олон улсын авто замаар холбох, цахилгаан эрчим хүчний нэмэлт эх үүсвэртэй холбох зэрэг асуудлаар санал солилцов.
留言