Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар тогтоолын хүрээнд Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-ложистикийн төв” байгуулахаар шийдвэрлэсэн. ЗГ-ын 152 дугаар тогтоолоор Хятадын талтай хамтарсан “Тээвэр ложистикийн төв” төсөл хэрэгжүүлэх Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгож оролцуулах ажлыг зохион байгуулах тухай баталсан. Үүний хүрээнд Чингис Хаан Групп БНХАУ-ын компанийн эзэмшиж буй 49 хувийг худалдаж авахаар 2023 оны 5-р сард гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
![](https://static.wixstatic.com/media/fefa9a_e5f43a64b7cc4c90aaf6b7d6858074ac~mv2.jpg/v1/fill/w_980,h_782,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/fefa9a_e5f43a64b7cc4c90aaf6b7d6858074ac~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/fefa9a_e541ac0b827f4ef4a48996f39858ee69~mv2.jpg/v1/fill/w_980,h_894,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/fefa9a_e541ac0b827f4ef4a48996f39858ee69~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/fefa9a_2270ac50f04e4d928ba2cda6d248703e~mv2.jpg/v1/fill/w_980,h_1307,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/fefa9a_2270ac50f04e4d928ba2cda6d248703e~mv2.jpg)
![](https://static.wixstatic.com/media/fefa9a_c3990e041c6249fc91e4128b2bcc2e21~mv2.jpg/v1/fill/w_980,h_1225,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,enc_auto/fefa9a_c3990e041c6249fc91e4128b2bcc2e21~mv2.jpg)
Comentarios