2024 оны 12 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд “Чингис Хаан Группийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Уулзалт” хэлэлцүүлгийг Чингис хаан зочид буудалд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Хятад Ард улс, Оросын Холбооны улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Энэтхэг улсын нийт 50 гаруй бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, зочид, төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлгээр “Чингис хаан групп” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төмөр зам, авто зам, уул уурхай, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн хэлэлцүүлгийн үеэр хэлэлцсэн нэгэн гол асуудал нь БНХАУ-ын Тяньжин боомтыг Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар дамжуулан ОХУ-тай холбох эдийн засгийн коридор байгуулах, Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулж үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хөрөнгө оруулагчидтай гэрээ байгууллаа.
Comentários