top of page

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Сонгон шалгаруулах журам, ажлын байрны тодорхойлолт

Хүний нөөцийн менежер

 

Нээлтийн огноо: 2023-09-08

Хаалтын огноо: 2023-09-17 17:30

Хэлтэс: Үйл ажиллагаа

 

Компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэдэг ба өндөр ур чадвартай боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлж ажиллахыг зорьдог. Компани "Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ" гэсэн алсын хараа, "Аюулгүй ажиллагааг эрхэмлэж" Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах" гэсэн зорилго доор дэлхийд өрсөлдөхүйц томоохон зэс-алтны уурхайг бүтээн байгуулахаар тэмүүлж байгаа билээ.

Ажлын байр

 

"Чингис хаан групп" ХХК – Гүний Уурхайн Техник Үйлчилгээний хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн ахлах инженер ажлын байранд шалгаруулж авна.

 

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний үйл ажиллагааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Уурхайн хэмжээний бүх төслүүдийг оролцогч талуудтай нэгдсэн байдлаар нарийн зөвлөлдөн удирдан, зохицуулах.

  • Дэд бүтэц (эрчим хүч / ус хангамж / агааржуулалт / ус шахах / ус зайлуулах гэх мэт)-ийн болон бусад хэлтсийн ажлын цар хүрээнд тусгагдаагүй уурхайн хэмжээний төслүүдийн зураг төсөл/барилга/төслийн менежментийн чиглэлээрбусад хэлтэстэй хамтран ажиллаж, зохион байгуулах

  • Дэд бүтцийн төслүүдэд зориулсан Менежментийн үйл ажиллагааны системийн (MOS) дагуу уурхайн төлөвлөлтийн (жилийн болон урт хугацааны) бусад чиг үүргийг дэмжин ажиллах

  • Төслийн инженерийн багийн бизнесийг сайжруулах санаачилгыг манлайлж, уурхайн хэлтсийн хүрээнд сайжруулах төслүүдэд дэмжлэг үзүүлж, зохион байгуулах.

  • Бусад оролцогч талуудын ажлын харилцан хамаарлаас үүсэх эрсдлийг бууруулахын тулд гүйцэтгэгч компаниудын ажлын арга барилтай уялдуулж JHA болон Эрсдлийн үнэлгээг боловсруулах.

  • Бусад хэлтсүүдээс ирсэн техникийн асуултад хариулж, бүтээн байгуулалтын үе шатанд барилгын багуудыг мэдээллээр хангаж ажиллах.

  • Багийн үйл ажиллагааг үр дүнтэй болгох журам, баримт бичгийг боловсруулах.

  • Төслийн инженерүүдийг төслийн инженерчлэлийн шилдэг туршлагад сургах.

  • Уурхайн төслийн инженерийн үйл ажиллагааны тасралтгүй сайжруулалтыг хангаж ажиллах.

  • Уурхайн төлөвлөлтөнд дэд бүтцийн төслүүдтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллах.

  • Төслийн инженерүүдэд техникийн зөвлөгөө өгөх.

  • Уурхайн төслийн бүх баримт бичгийг техникийн хувьд үнэн зөв, зохих ёсоор баримтжуулсан эсэхийг баталгаажуулах;

  • Уурхайн төслүүдтэй холбоотой бүхий л эрх зүйн шаардлагыг хангаж, зохих ёсоор баримтжуулж баталгаажуулах;

Тавигдах шаардлага

 

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.

  • Уул уурхайн инженер эсхүл холбогдох чиглэлээр Бакалаврын зэрэгтэй байна.

  • Гүний болон бусад төрлийн уурхайд доод тал нь 5-аас дээш жил янз бүрийн албан тушаал хашиж байсан туршлагатай

  • Уурхайн үйлчилгээний төлөвлөлт, загварчлалын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай

  • Уурхайн төслүүдийн барилга угсралт, зохион байгуулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай, мэдлэгтэй

  • Ахлах ажилтны албан тушаал хашиж байсан туршлагатай, манлайллын ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Чингис хаан групп" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл info@chinggiskhangroup.mn өөрийн CV-г илгээнэ үү.

bottom of page