top of page

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

ЧИНГИС ХААН ГРУПП

Тус групп нь хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон ажилладаг.

Эрхэм зорилго

Бидний хичээл зүтгэл нь улс орныхоо эдийн засгийг хүчирхэг болгоход оршино.

Modern Office Building

Группын үүсэл хөгжил

Чингис Хаан Групп нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Төмөр замын бүтээн байгуулалт, Олон улсын ачаа тээвэр, Олон улсын далайн тээврийн боомт(Тяньжин), Уул уурхай (нүүрс, жонш), Чөлөөт бүсийн худалдаа, Нефтийн худалдаа, Барилга, Аялал жуулчлал, Эрчим хүч, Автотээвэр, Төмөр замын дохиолол хамгаалалт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

УДИРДЛАГЫН БАГ

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

         Амгалан сайн байна уу,

       Эрхэм хүндэт хамт олон, бизнесийн түншүүд, харилцагчид та бүхний ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, зорилго тэмүүлэл нь аз хиймориор дүүрэн байхыг чин сэтгэлээсээ ерөөн мэндчилье.

     Чингис Хаан Групп нь 2006 онд байгуулагдсан бөгөөд Төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, Олон улсын ачаа тээвэр, Олон улсын далайн тээвэр, далайн боомт, Уул уурхай, Чөлөөт бүсийн худалдаа, Нефтийн үйлдвэрлэл, нефтийн худалдаа,  Барилга, Эрчим хүч, Цахилгаан станц,  төмөр замын доод, дээд бүтэц угсралт, төмөр замын гүүр барих, Төмөр замын дохиолол хамгаалалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

     Монгол Улс хөгжлийн гараан дээр ирээд буй энэ түүхэн цаг үед та бүхэнтэй хамтран ажиллаж их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хамтдаа хүрэх нэр төртэй хариуцлагыг хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна.

     Та бүхний  зорьж буй их үйлс үргэлжид сэтгэлчлэн бүтэж  улс орноо хөгжүүлж, бүс нутаг, дэлхий дахинаа цар хүрээгээ тэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Chimdee zahiral.jpg

Хүндэтгэсэн,

Чингис Хаан Группын Ерөнхийлөгч 
Ч.ЧИМЭД-ОТГОН

ТУЗ-Н ГИШҮҮД

Chimdee zahiral_edited.jpg

Ч. Чимэд-Отгон

Группын Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга

Portrait.jpg
М. Эрдэнэцэцэг

ТУЗ-ийн гишүүн,

Гадаад харилцаа хариуцсан захирал

Bayartulga 1_edited.jpg
Г. Баяртулга

ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал

bottom of page